Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 16:49 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э /36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Туул” голын усанд сэлэхээр ороод осолдсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. Долоодугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.