Өчигдрийн байдлаар хоёр иргэн усанд осолдож, энджээ.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Д.Хадбаатар "Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан НОБГ-аас Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр завьт эргүүлийн алба хаагчид өглөө 08:00 цагаас 22:00 цаг хүртэл Туул, Тэрэлж гол дагуу эргүүл шалгалт хийж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллаж байна. Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр иргэн иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Тухайн иргэдийг эрэн хайх үйл ажиллагаа явуулж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн" гэлээ.
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу ойртохгүй байж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.