Увс аймгийн Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ. Тухайн байршилд усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ талаар өчигдрийн 17:55 цагт онцгой байдлын албанд мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн 56 настай эрэгтэй, 50 настай, эмэгтэй нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн 10 настай хүүг усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгчээ.

Иймд гол мөрөн, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөлөө.