Наймдугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын "Тэнгис-Шишгэд"-ийн голд гурван хүн моторт завьтай явж байгаад завь нь хөмөрч хоёр нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамт тус иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.
Гэвч харамсалтай нь энэ сарын 8-нд нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг улсын хилээс дотогш таван км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олж, тогтоожээ