Т.САЙХАН

ИНЕГ-аас ОХУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч төрийн өмчит “Росвертолет” мэдэгдэл хүргүүлжээ.  Энэхүү мэдэгдэл нь тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээг  Монгол Улс дэмжиж байна гэсэн ойлголтыг өгч мэдэхээр байна.   Учир нь ИНЕГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын үйлдвэрлэгч төрийн өмчит “Росвертолет” байгууллагын “Ми -26” нисдэг тэргэнд зөвшөөрөл олгосон байна.  Ингээд “Ми-26” нисдэг тэргийг Монгол Улсад агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Зорт-Эйр” ХХК хүмүүнлэгийн чиглэлд ашиглаж эхэлжээ.  Гэтэл өнгөрсөн тавдугаар сард  одоогийн иргэний нисэхийн зарим удирдлагууд  тус нисдэг тэрэгний зөвшөөрлийг түдгэлзүүлэх албан бичгийг ОХУ-ын төрийн  өмчит “Росвертолет” байгууллагад хүргүүлсэн байна.   Энэхүү түдгэлзүүлсэн арга хэмжээнд ОХУ-ын талаас арга хэмжээ авч  ОХУ-ын Элчин сайдын яамнаас манай Гадаад харилцааны яаманд холбогдох нот бичгийг ирүүлсэн мэдээлэл байна. Мөн ИНЕГ-ын дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор  хоёр орны Засгийн газар хоорондын комисс хуралдаж магадгүй гэжээ. Тэгэхээр ИНЕГ-ын зарим удирдлагын шийдвэр хоёр орны холбогдох албаны хүмүүсийг нэлээд хөдөлгөөн оруулаад байна. Цаашлаад хоёр орны харилцаанд ноцтой үр дагавар үүсгэж магадгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Эх сурвалж:www.polit.mn