Б.ЖАВХЛАН
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс E-Mongolia системээр хүлээн авна. Хэрэв цахимаар хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:
- Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
- Баянгол: 7611-9595
- Баянзүрх: 7010-4005
- Сүхбаатар: 7011-1606
- Сонгинохайрхан: 7017-1110
- Хан-Уул: 11-342470
- Чингэлтэй: 11-315442
- Багануур: 7021-3815
- Багахангай: 7049-1017
- Налайх: 7023-3008
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх.
- Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.
- Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.
- Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Цахимаар бүртгүүлэхдээ:
- E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
- “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
- Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
- Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
- Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
- Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
- Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Эх сурвалж: www.zms.mn