Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах гол, гол дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулгыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хийлээ.

Ингэхийн тулд төрийн захиргааны төв байгууллагуудыг Богд уулын урд талд гаргах, Шинэ Зуун мод хот руу чиглэсэн урсгалыг бий болгох агуулга бүхий, хоорондоо уялдаатай таван төслийг танилцуулсан.

Туулын хурдны замыг наймдугаар сард багтаан төр хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй тендер зарлана. Энэ замаас дээшээгээ саран хэлбэрээр их авч тойрог хурдны замыг барина. Тойрог хурдны замыг барихтай холбоотой олон улсын зөвлөх үйлчилгээний тендер зарлах төсвийг энэ оны төсвийн тодотголд тусгах шийдвэр гаргалаа.

"Өөдөө тэмүүлэх Монгол" нэртэй гүүр Туулын хурдны замаас урагшаа үргэлжилж, Кувейтийн аманд төрийн захиргааны төв байгууллагуудын нэгдсэн байрыг барих замаар төвлөрлийг сааруулна. Цаашлаад шинэ Зуун модод хологдох Богд уулсын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшил тэлэх төлөвлөгөө танилцуулсан. Үүнээс гадна нийслэлд хэрэгжиж эхэлж байгаа дэд бүтцийн төслүүдийг танилцуулсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn