Т.САЙХАН

Улсын хэмжээнд 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2024 оны долдугаар сарын 29-ний өдрийн 01.22 цагт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Мөн энэ сарын 28-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс баруун урд зүгт 59 км зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд энэ сарын 29-ний өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Эх сурвалж:www.polit.mn