Б.ЖАВХЛАН
"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад 54 улсын 428 баг бүртгүүлжээ. Харин төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлэхэд 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 18 улсын 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулна.
Хоёрдугаар шатанд Монгол Улсын зургаа, БНХАУ-ын тав, ОХУ-ын тав, Туркын дөрөв, Казахстаны хоёр, Серби, Сингапур, Индонез, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш, Болгар, Итали, Бруней, Хорват улсын баг шалгараад байна.
Эдгээр баг нь 775 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ. Олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг АНУ-ын Корнелийн их сургуулийн доктор, профессор, Польш, Герман, БНСУ-ын шүүгчид шүүнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүн 11 хүнтэй. Шүүгчдийн нэрийг зарлахгүй аж.
Эх сурвалж: www.zms.mn