Т.САЙХАН

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар тус үйлдвэрийн ажилтан Д.Баярбатыг томилжээ.

Доржийн Баярбат нь Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх зэрэгтэй.

Тэрээр Монгол Улсын Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, албаны дарга, Монросцветмет ХХК-д Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, “Эрдэнэс Монгол” ХХК-д Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал зэрэг албыг тус тус хашиж ирсэн дадлага туршлагатай мэргэжлийн санхүүч юм.

Эх сурвалж:www.polit.mn