2024 оны долдугаар сарын 20-21-ний өдөр орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Тэшиг сум, Эгийн голын усны түвшин нэмэгдэж түр шон дээр 428см болж, үерлэжээ.
Эгийн голын далан дээгүүр ус давж авто машин зорчих боломжгүй болсон тул иргэд голын ус татартал Тэшиг сумын чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Засаг Даргын Тамгын Газраас анхаарууллаа.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долдугаар сарын 23, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг зөвлөв.
Эх сурвалж:www.polit.mn