Б.Гэрэл
Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар давж заалдана гэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд, албажсанаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Тэр хүртэл Н.Өнөрцэцэг 461-р ангид хоригдож байгаа.
Өнөөдөр түүний аав, ээж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандах хүсэлтээ уламжилж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүний эгч Н.Өнөрбаяр “Дүүг минь таван хэргээр хэлмэгдүүлсэн. Тэдгээрийн хоёр нь татвартай холбоотой. Хоёр нь бусдын нэр төр, алдар хүндэд халдсан болон төрийн нууц хадгалсан гэх хэрэг. Дүүгээ хилс хэргээр хоригдсонд нь харамсаж байна. Өчигдөр дүүтэйгээ хорих анги дээр очиж уулзахад, маш хүнд байсан. Дүүг минь хэлмэгдүүлчихлээ. Мөн Н.Өнөрцэцэгт төрийн нууц өгсөн гэх Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр өөрөө нэг ч удаа шүүгдэлгүй ажлаа хийж байна. Дүүг маань тогтоол нь гараагүй байхад хорих ачсан байдалтай байна. Шүүх иргэдэд шударга бус хандаж байна. Энэ асуудалд төрийн гурван өндөрлөг анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэв.