Б.ЖАВХЛАН

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн статистикийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос хүргэлээ. Энэ оны хоёрдугаар улиралд 102 улсын 15609 гадаадын иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хүйсээр ангилж үзвэл 1199 эмэгтэй, 14,410 эрэгтэй байгаа юм. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 71.1 хувь нь Хятад, 7.6 хувь нь Энэтхэг, 3.9 хувь нь Вьетнам, 2.7 хувь нь Турк, 2.1 хувь нь Орос, 1.9 хувь нь Филиппин, 1.7 хувь нь Солонгос, 1.5 хувь нь АНУ, 7.5 хувь нь бусад улсын харьяат байна.Гадаадын иргэдийн ихэнх хувь нь уул уурхай, олборлолт, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт тус тус ажиллаж байгааг ҮСХ-ноос мэдээлэв.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэн гэдэг нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллагад цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа хүмүүс гэдгийг онцоллоо. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4000 гаруй хүн буюу 39.2 хувь, өмнөх улирлаас 7000 гаруй хүн буюу 92.9 хувиар тус тус өсжээ.

Эх сурвалж: www.zms.mn