Р.ОЮУН
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд газар газраас хуран цугласан 698 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж шилдэг харваачид өнөөдөр тодорлоо. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Үндэсний их сурын харвааны шилдэг 16 эрэгтэй харваач.
Үндэсний их сурын харвааны эмэгтэйчүүдийн шилдэг 16 харваач.
Эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.
Үндэсний их сурын харвааны гуравдугаар байрны төлөө 11 харваач цэц мэргэнээ сорилоо.
Үндэсний их сурын харвааны гуравдугаар байр буюу гоц мэргэний болзол хангасан
Үндэсний их сурын харвааны дөрөвдүгээр байрын шагналт
Үндэсний их сурын харвааны тэргүүн байрын төлөө Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүхтэй цэц мэргэнээ сорив.
Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж Монгол Улсын мэргэн боллоо.
Эх сурвалж www.zms.mn