Б.Алтангэрэл
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд газар газраас хуран цугларсан 698 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж шилдэг харваачид тодорлоо.
Баяр наадмын сурын харваа долоодугаар сарын 10-ны өдөр эхэлж, өнөөдөр дүнгээ гаргалаа.
Эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Өлгийн мэргэчүүд багийн харваач, Монгол Улсын Гоц харваач Нармандахын Алтансүх 40 сумаас 37 оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж Монгол Улсын мэргэн цолны болзол хангалаа. Тэрээр “Олон жилийн бэлтгэл сургуулилалт хийсний шагнал ирлээ. Улсын Гоц харваач цолтой байсан. Улсын баяр наадамд найм дахь жилдээ оролцож байна. Миний дүү миний багш. Дүүдээ маш их баярлалаа. Монгол Улсын даяар дуурьсах мэргэн Л.Отгонбаяр ахтайгаа өрсөлдөж түрүүлсэндээ баяртай байна” гэв.
Эх сурвалж: www.zms.mn