Б.Гэрэл
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын өмнө “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриа дор Эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцсон юм.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 2000 гаруй жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 гаруй байгууллагын 40 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин сурвалжилж байна.