Р.ОЮУН

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын хана харваа, шагайн харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Үндэсний сурын болон шагайн харвааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нар оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар дуут сум тавьсан юм. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Үндэсний их баяр наадмыг сонирхохоор гадаадын жуулчид их ирсэн байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчдийг дотогш нь оруулахыг хүслээ.

Сэтгүүлчид Бутаны хаанаас Монголд ирсэн сэтгэгдлийг нь сонслоо.

Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн 698 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Эрэгтэйчүүдийн 75 метрийн харваа эхэллээ.

Эмэгтэйчүүд 65 метрийн зайнаас харвалаа.

Эх сурвалж www.polit.mn