Б.Алтангэрэл
Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар сурын талбайд зочилж, дуут сум харвалаа. Энэ үеэрээ Бутаны Хаан Монголын ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлж, сэтгэгдлээ хуваалцав.
Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук “Монгол Улсад урьсан Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа. Өөрийн нутгийн “Таши Дэлэг” гэдэг үгээр та бүхэнд хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлж байна. Сур харваа бол Монгол Улсын адил Бутаны үндэсний спортын нэг, манай өв соёлын нэг хэсэг. Бага наснаасаа нум сумаар харвадаг байсан. Чингис хааны үлдээсэн өв монголчуудын генид оршсоор байгааг би мэдэрч байна. Монгол Улсыг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна. Монгол Улсыг сайн найзаа гэж хүндэтгэн бодох болно” гэлээ.