Б.Нямсүрэн
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь нараар магнайлуулсан 512 бөх хүч үзсэн юм. Тэгвэл өнөөдөр нэг болон хоёрын даваа амжилттай зохион байгуулагдлаа. Одоогоор улсын цолтой 35 бөх наадмаа өндөрлүүллээ. Тодруулбал, арслан хоёр, заан гурав, харцага зургаа, 24 начин өвдөг шороодсон байна.
Сонирхуулахад, хоёрын давааны төгсгөлд улсын цолонд ойрхон яваа арслангууд хоорондоо таарсан нь бөх сонирхогчдыг суудлаас нь өндөлзүүлэв. Маргааш өглөөний 08:30 минутаас том цолтой бөхчүүд ам авч, гурвын даваа 09:00 цагаас эхэлнэ.
Эх сурвалж: www.zms.mn