Б.АЛТАНГЭРЭЛ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хана харваа, шагайн харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Үндэсний сурын болон шагайн харвааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, дуут сум тавилаа. Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 698 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол шагайн харваанд аймаг, нийслэл, Европын шагайны холбоо зэргээс 97 багийн, 776 шагайн харваач оролцож байна.

Эх сурвалж: www.polit.mn