Д.ЦЭРЭННАДМИД
Улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн тоогоор Увсынхан манлайлж Архангайнхан удаалдаг бол Хэнтий, Төв, Хөвсгөл аймгийн айргийн тавд ордог юм.
Хамгийн олон түрүүлсэн бөх нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол дархан аварга Х.Баянмөнх 10 /Увс/, Б.Түвдэндорж 7 /Булган/, Ж.Мөнхбат 6 /Төв/, Д.Дамдин 5 /Хөвсгөл/ түрүүлсэн байдаг.
Ингээд улсын наадмын сүүлийн найман жилийн наадмын түрүү бөхийг танилцуулъя.
2015 он Энхтөгсийн Оюунболд /Хэнтийн Өмнөдэлгэр сум/
Улсын харцага цолтой түрүүлсэн одоо улсын арслан
2016 он Чимэдрэгзэнгийн Санжаадамба /Архангайн Хашаат сум/
Улсын заан цолтой түрүүлсэн одоо улсын аварга
2017 он Цэдэвийн Содномдорж /Хөвсгөлийн Тосонцэнгэл сум/
Улсын харцага цолтой түрүүлсэн одоо улсын арслан
2018 он Намсрайжавын Батсуурь /Увсын Ховд сум/
Анх улсын харцага цолтой түрүүлсэн одоо даян аварга
2019 он Энхтөгсийн Оюунболд
Улсын арслан цолтой түрүүлсэн
2020 он Пүрэвийн Бүрэнтөгс /Увсын Давст сум/
Анх аймгийн арслан цолтой түрүүлсэн одоо улсын аварга
2022 он Оргихын Хангай /Ховдын Буянт сум/
Улсын харцага цолтой түрүүлсэн одоо улсын аварга
2023 он Мягмарын Бадарч /Архангайн Цэнхэр сум/
Улсын гарьд цолтойгоор түрүүлсэн одоо цол хэвээр
Эх сурвалж: www.zms.mn