Б.НАНДИН
НҮБ-аас манай улсад суугаа Суурин зохицуулагч Тапан Мишра удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн баяр наадмын олон хоногийн амралтын үеэр үер усны аюулаас сэргийлж аюул осолгүй сайхан наадамлахыг уриалсан байна. Өнгөрсөн жил наадмын өмнө болсон үерийн гамшигт олон айл өрх өртөж байсан гашуун туршлагаас сургамж авч, дахин давтахгүйн тулд иргэн бүр сонор сэрэмжтэй, мэдээлэлтэй байж, мэргэжлийн байгууллагын анхааруулга зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулжээ. Түүний Монголын ард түмэнд хандаж хэлсэн үгийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.
Эх сурвалж: www.zms.mn