Б.ТУУЛ

Өнөөдөр буюу 2024 оны долдугаар сарын 04-нд хүүхэд залууст эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх “Бэлгийн боловсролын төв” үүдээ нээлээ. Энэхүү төвийг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хамт олон нээж байгаа юм байна.

Шинэ үеийнхэнд зориулсан “Бэлгийн боловсрол олгох төв” нь Өсвөр үеийнхэн болон залуу гэр бүлүүд, сонирхсон цэцэрлэгийн насныхан хүртэл  энэхүү төвөөр үйлчлүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байлаа. Байршлын хувьд  Улсын их дэлгүүрийн баруун талд орших “Пийс тауэр”-ын баруун хаалгаар ороод,  есөн давхрын 901 тоот өрөөнд байрлаж байна.

 Эх сурвалж: www.zms.mn