Б.ТУУЛ

"The Night with us" тоглолтын таван жилийн ойн баярын хүрээнд ердөө ганцхан удаа “The Night” with us" хэмээх тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Тоглолтод  Монголын рок попын нэгэн цаг үеийг эзэгнэгч "Номинталст", "Камертон", "Никитон", "Хар сарнай" ,  "3 охин"  хамтлаг оролцох ажээ. Үзэгч фенүүдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, супер хит дуунуудаас бүрдсэн тус тоглолт  2024 оны наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.  “The Night” with us   тоглолт нь энэ зуны хамгийн том шоу байх болно хэмээн зохион байгуулагчид нь амлаж байна. 

 Эх сурвалж: www.zms.mn