Б.ТУУЛ
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хотын дарга гэлтгүй хүн бүрийн толгойн өвчин болж буй асуудал бол үерийн асуудал. Ялангуяа, хавар нь шар усны үер, зун нь бороо их орсны улмаас үүсдэг дунд гол орчмын үер Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрх, аж ахуй нэгжид үерт автах эрсдлийг нэмэгдүүлээд байгаа билээ. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эхний ээлжинд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэ ажил Сэлбэ голын урсгал тосож баригдсан “ S'outlets” дэлгүүрийн газрыг чөлөөлөхөөс эхэлсэн. Сэлбэ голын урсгал харьцангуй сэргэж байгааг орчин тойрны айлууд болон албаны хүмүүс хэлж байна. Нөхцөл байдалтай танилцсан фото сурвалжлагыг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn