Т.САЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук ирэх даваа гарагт манай улсад хүрэлцэн ирнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.
Нэг. Улс төрийн харилцаа |
|
Дипломат харилцаа |
|
Харилцааны байдал |
|
Харилцан хийсэн гол айлчлалууд |
Монголын талаас
Бутаны талаас
|
Хоёр талын харилцааны механизмууд
|
|
Хоёр талын худалдааны эргэлт
|
Импортын голлох бараа: хүнсний хөлдөөсөн ногоо, самар, хатаасан жимс, үр, лаазалсан бүтээгдэхүүн, гурилан болон чихрийн зүйлс |
Хөрөнгө оруулалт |
|
Иргэд харилцан зорчиж буй байдал |
|
Эх сурвалж:www.polit.mn