Т.САЙХАН

Засаг дарга нар нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн дүүрэг байна.  Тиймээс Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарыг шинээр томилно.  Одоогоор дээрх дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцэх хурлыг хараахан товлоогүй байгаа ч горилогчид тодорч эхэлжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг даргад орлогч Б.Цэрэн нь горилж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Сандагсүрэн томилогдох гэнэ. Тэрээр 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын алба хашиж байсан юм. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар орлогч Д.Отгонбаатарын нэр яригдаж эхэллээ. 

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Ердөө гурван сарын дараа энэхүү сонгууль болох тул дээр нэр дурдсан дүүргүүдийн Засаг дарга нарыг яаралтай томилох бололтой. 

Эх сурвалж:www.polit.mn