Б.ИРЭЭДҮЙ

 

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн хүрээнд “Шилдэг албаны нохой-2024” тэмцээнийг  анх удаагаа зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээн ерөнхий дасгал, хэрэглэлтэй дасгал, мэргэжлийн дасгал, мал эмнэлгийн анхан шатны тусламж гэсэн дөрвөн төрлөөр явагдсан юм.

Ерөнхий дасгалын төрөлд Говь-алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлагч Г.Сугар тэргүүлсэн бол Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлах ахлагч М.Гүррагчаа, нийслэлийн Аврах ангийн нохой хөтлөгч, дэд ахлагч Б.Батням нар удааллаа.

Мал эмнэлгийн анхан шатны тусламжийн төрөлд тэргүүн байрыг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Б.Мөнхбаяр, дэд байрыг Говь-алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлагч Г.Сугар, гутгаар байрыг нийслэлийн Аврах ангийн нохой хөтлөгч, дэд ахлагч Б.Батням нар тус тус эзэлсэн юм.

Хэрэглэлтэй дасгалын төрөлд тэргүүн байрт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлах ахлагч Н.Наранцогт, дэд байрт Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлах ахлагч Г.Пүрэвдорж, гутгаар байрт Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлагч Ц.Алтансүх шалгарлаа.

Мэргэжлийн дасгалын төрөлд тэргүүн байрыг Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлагч Ж.Базарсад,  дэд байрыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлах ахлагч М.Гүррагчаа, гутгаар байрыг Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлах ахлагч Г.Пүрэвдорж эзэлсэн юм.

Шилдэг нохой хөтлөгчөөр Говь-алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлагч Г.Сугар шалгарч, цомын эзэн боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 130 (7374)