Т.САЙХАН

АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүний бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргажээ. Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн тул Ардчилсан намын гишүүний бүртгэлээс хасах шийдвэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр гаргасан байна.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.15, 3.9.3.4, 5.17.1, 5.17.5.2, 5.21.19 дэх заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж:www.polit.mn