Б.ТУУЛ
Манай улс 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа амжилттай өгөөд байна. Энэ удаагийн сонгууль Монгол Улсын түүхэнд анх удаа 126 төлөөлөлтэй парламентыг бүрдүүлэх гэж байна. Тэр утгаараа сонгуулийн ирц өндөр, залуучуудын идэвх оролцоо өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангүй өндөр байлаа.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах зохион байгуулалтын ажилд нийт 40 мянган төрийн албан хаагч ажилласан байна. Сонгуулийн зохион байгуулалт, эмх цэгц, иргэдийн идэвх оролцоо өндөр байв.
Эх сурвалж: www.zms.mn