Т.САЙХАН

МАН-ын сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва "Иргэд сонгогчдыг төөрөгдүүлсэн худал мэдээлэл гаргаж байгаа нь нотлогдоод байна. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт сумдад оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэсэн зөрчил гарч байна. АН-ын зүгээс бүх тойрогт мөнгө тарааж байна. Тухайлбал, Булган аймгийн АН-ын хорооныхон регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж, үйлдэл дээрээ баригдлаа. Өвөрхангай аймгийн зах худалдааны төвд АН-аас тарааж байгаад баригдлаа. 4-р тойрогт нэр дэвшигч н.Мөнгөнхуяг зах худалдааны төвүүдээр явж өөрийн нэрийн хуудсын хамт мөнгө тарааж байгаа нь бичлэгээр нотлогдсон. 

Зургаадугаар сарын 26-ны орой Арвайхээрт дугтуйтай 300 мянган төгрөгийг "Ээж аавдаа өгөөрэй" гэж хүмүүст өгсөн байна. 

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зааварчилгаа өгч байгаа хүмүүс "АН-ыг дэмжээрэй, сонгоорой" гэж нөлөөлсөн байна. 

Үүнээс гадна хүн зөөх асуудал маш их гарч байна. Чингэлтэй, Өвөрхангай, Баянхонгор аймагт дугааргүй автомашинаар хүн зөөж байгаа нь нотлогдож байна. 

Төрөө дээдэлж, ард иргэдээ хүндэтгэж сонгуульд шударга оролцохыг бусад улс төрийн хүчнүүдэд уриалж байна" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn