Т.САЙХАН
Eрөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Саруул хорооллын "Том жаал" цэцэрлэгт байрлах сонгуулийн 8-1-36-4 хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Л.Оюун-Эрдэнэ "Ес дэх удаагийн сонгууль нь хэд хэдэн онцлогтой. Салбар, салбарын төлөөлөл бүхий 126 гишүүнийг сонгох гэж байна.
Сонгуулийн ирцийг энэ удаад өндөр байна уу гэж ажиглаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдлээ.
Энэ удаагийн сонгуулиар парламентад суудалтай байгаа намуудтай 2-3 удаа гурван бодлогоор мэтгэлцэх санаачилгыг гаргасан. Харамсалтай нь Үндэсний ТВ-ээс хуулийн хүрээнд бусад намуудад тэгш байх ёстой гэсний дагуу мэтгэлцээн явуулж чадсангүй" гэв
Эх сурвалж:www.polit.mn