Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерлигийн 2024 онд Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидлыг олон нийтэд танилцуулсан байна.
Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Өнгѳрсѳн жил манай компанийн хувьд онцгой амжилттай жил байлаа. Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидалдаа дурдсанчлан бид Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй стратегийн түншлэл байгуулж, Баянхөндий алтны төсөл (“Төсөл”)-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн, Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын амжилтыг үргэлжлүүлсээр байна. Хорь гаруй жилийн турш Монгол Улсын баруун өмнөд бүсэд эрэл хайгуул, судалгааны ажлуудыг гүйцэтгэсний дүнд Эрдэнэ Ресурсийн үүсгэн байгуулагчдын алсын хараа биеллээ олж, дүүргийн хэмжээний нээлтийг хийн, 2025 оны дундуур Баянхөндийн олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэхэд таатай байна” гэсэн байна.
Түүнчлэн захидлын дүгнэлт хэсэгт “Өнгөрсөн жил манай компанийн хувьд хайгуулаас олборлолт руу шилжих томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн жил болж өнгөрлөө. 2025 онд олборлолтыг эхлүүлэх Баянхөндий төсөл нь бусад хайгуулын төслүүдийг эрчимжүүлэх, Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх суурь төсөл юм. Хөндий Эрдсийн Дүүргийн голлох үнэт болон үйлдвэрлэлийн металлын эрэлт, үнийн өсөлт нь Эрдэнэ Ресурсийн хэтийн хөгжлийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид ирэх жилүүдэд Хөндий Эрдсийн Дүүргийн өгөөжийг нэмэгдүүлэн, бүх оролцогч талуудтайгаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” гэдгийг дурдсан байна.
https://erdene.com/site/assets/files/4557/ezemshigchded_khurgekh_zakhidal.pdf