Т.САЙХАН

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс саналаа өгч эхэллээ. Санал хураалт зургаадугаар сарын 23-ныг дуустал тухайн орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт болно.

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад буй 13,095 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. БНСУ-аас хамгийн их буюу 2,983, АНУ-аас 1,862, Япон улсаас 1,282 хүн санал өгөх аж. Харин Египет болон Кувейт улсаас хамгийн бага буюу тус бүр 12 хүн санал өгнө. 

Эх сурвалж:www.polit.mn