Т.САЙХАН

Улаанбаатар хотын иргэд шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэхээр шөнийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс явуулахаар болжээ. Тухайлбал, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний дараах гурван чиглэлд 22.00-02.00 цаг хүртэл явах шөнийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ.

Шөнийн тээврийн автобус явах чиглэлүүд:

  • ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай чиглэлд явна. 

Эх сурвалж:www.polit.mn