Х.ХАТАН

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор УИХ-ын 2024 оны сонгуулийн 8 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт ХҮН намаас нэр дэвшиж буй Очирсуурь овогтой Цэцэгбалыг урьж ярилцсан юм. О.Цэцэгбал “Хужирт рашаан сувилал”-аас ажлын гараагаа эхэлж 30 мянган хүний зүрхийг чагнаж, нүдийг харж, сэтгэлийг тольдсон хүний их эмч. “Сэмжид Хужирт” сувилал, “Натур мед” сэргээн засах төвийг үүсгэн байгуулж монголчуудынхаа амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын сайн менежер. “Гэр комплекс” төсөл, “Грийн эмпайр Холдинг” компанийг үүсгэн байгуулж одоогоор 300 гаруй ажлын байрыг бий болгон Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа шилдэг манлайлагч юм. Эмч О.Цэцэгбалын онцолсон 10 эшлэлийг хүргэе.

♦ Улс төр хийх гэж байгаа бол цагаан халадаа тайлаад улс төрөө хий.

♦ Асуудлыг шийдэх гарц гаргалгаа олж бодлогын түвшинд өөрчилж чадвал нийгэм хөгжиж, амьдрал сайжирна.

♦ Би хэн нэгний нөлөөнд, үзэл бодолд, шантаажинд автахгүй учраас улс төрд оръё, улс орныхоо төлөө ажиллая, үр хүүхдэдээ зөв нийгэм үлдээе гэж шийдвэр гаргасан.       

♦ Улс төрийн тавцанд эмэгтэй хүний замнал илүү бартаатай, илүү харгис байдаг.

♦ Намайг эмэгтэй хүн гэдгийг март. Би бол иргэдийг төлөөлж парламентад орох улстөрч.

♦ Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол Монгол Улсын 1.3 сая хүүхэд байна. 

♦ Нийгэмд эзэлж байгаа байр суурийн хувьд нөхрийн маань нэрлээд байгаа шиг удаан биш. Харин ч эсрэгээрээ олонд ил биш ч нийгмийн идэвхтэй амьдардаг.

♦ Жилд 10 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч нийгэмд илүү сайн зүйл хийх ёстой юм байна гэж бодсон. 

♦ ХҮН нам хүмүүнлэг эрх чөлөөг эрхэмлэдэг нам. Энэ зарчим нь миний үзэл бодол, мөн чанарт нийцэж байгаа учраас ХҮН намыг сонгосон. 

♦ Гуравхан сая хүн амтай ард түмнийг аятайхан амьдруулчих бодлого гаргах, хэрэгжүүлэх зоригтой хүмүүс л энэ төрд дутаад байгаа юм. 

♦ Хүмүүс эрүүл байх ёстойгоо мэддэг, эрүүл байхаа дэмждэг, эрүүл байх боловсролыг олгож, эрүүл байх орчныг нь бүрдүүлээд өгөхөд хэн эмнэлэгт хэвтэж өвдөж зовохыг бодох билээ. 

♦ Ахуйгаасаа салж, нийгмээ, улс эх орноо бодох хэмжээний оюуны бядтай, манлайлагч, салбартаа нөлөө үзүүлж чадах хүн улстөрч болно.

♦ Шинэ хүнийг, шинэ бодлогыг, шинэ намыг хайсан, аврал эрсэн, гэрэл гэгээ хаанаас асах бол гэсэн хандлага их ажиглагдлаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин