Т.Өэлүн

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа оюутан цэрэг хөтөлбөр нь 10 дахь жилдээ үргэлжилж байна. Зэвсэгт хүчний 167 дугаар анги Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудын их, дээд сургууль болон коллежийн оюутнуудыг хүлээн авч “Оюутан цэрэг 2024” сургалтыг эхлүүллээ. Уг хөтөлбөр энэ сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн сургалт бэлтгэлийг ЗХЖШ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу эхлүүлсэн.

Тус хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцаж байх хугацаанд нь цэргийн бэлтгэлд хамруулж оюунлаг, эх оронч, өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм. Энэ жилийн хувьд нийслэлээс ҮБХИС-ийн Шар хад дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги,  орон нутгийн цэргийн ангиудад эрүүл мэндийн болон бие бялдрын шалгууруудыг хангасан залуусыг хамруулах ажээ.

Эх сурвалж: www.zms.mn