Т.САЙХАН

Төрийн ордонд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ  /06.17/ боллоо. Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь баталгаажсан.  Ингэснээр  Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон улсын арслан цолыг хурааж, түүнд наадмын барилдааны тавын даваанаас хойш унасан дараах таван бөхөд улсын цол, чимэг нэмлээ.  

  • Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин,
  • Зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага,
  • Долоогийн даваанд унасан Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан,
  • Наймын даваанд унасан улсын аварга О.Хангай Үлэмж бадрах чимэг
  • Есийн даваанд унасан улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан нөхөн олголоо.

Эх сурвалж:www.polit.mn