Ч.Гантулга
Зуны дэлгэр цаг ирж, хичээл сургууль амарлаа. Харин энэ хугацаанд та хүүхдийнхээ сонирхлын дагуу, эсвэл боловсролд нь хөрөнгө оруулалт хийх зуны сургалт хайж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай.
1.“Robo lab” сургалт
Энэхүү сургалтад хамрагдсанаар хүүхдүүд робот бүтээж, программчилснаар онолын мэдлэгээ бодит асуудалд ашиглахад суралцаж, шинжлэх ухааны зарчим, математик тооцоолол, инженерийн дизайны үйл явцын талаарх ойлголтоо сайжруулдаг давуу талтай. Мөн дадлага дээр суурилсан сургалт нь “STEM” хичээлүүдийг илүү сонирхолтой болгохоос гадна шүүмжлэлтэй сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх, бүтээлч инновац чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой ажээ.
Утас: 99064661
Цахим холбоос: ROBO LAB
2.“Дэлхийн мэдлэг” академи
Энэхүү академи нь математикийн хичээлд суурилсан сургалттай ажээ. Хэрэв та хүүхдийнхээ математикийн хичээлийг хоцрогдлыг амархнаар нөхмөөр байвал утас цохиход л хангалттай гэнэ. Цар тахалтай холбоотойгоор сурагчдын дундах хичээл хоцрогдол өнөөдрийг хүртэл сайн арилаагүй байна. Тиймээс тус сургалтын төв математик, англи хэлний хичээлийн хоцрогдлыг арилгах, гүнзгийрүүлэн ахисан түвшинд суралцах боломжийг танд олгож байна.
Утас: 7777 7757
Цахим холбоос: https://www.facebook.com/Delkhiinmedleg
3. Уран нугаралтын сургалт
5-аас дээш насны, эрэгтэй эмэгтэй хүүхдүүд энэхүү дугуйланд хамрагдах боломжтой. Уран нугаралтын сургалтын төв нь хүүхдийн уян хатан байдал болоод төрөлхийн авьяас билгийг нээн илрүүлж, цаашлаад мэргэжлийн хэмжээний уран бүтээлч болоход нь туслах юм.
Утас: 99668205
Цахим холбоос: WONDERFUL_MONGOLIAN_CONTORTION
4. “Tree” education” сургалт
Хэрэв таны хүүхэд кодчилол сонирхдог бол “Teee education” сургалтын төвийн сургалтыг санал болгож байна. Энэ нь зуслантай зугаатай, кодчилолтой гэдгээрээ онцлог юм. Зуны зуслантай хөтөлбөрөө илүү сонирхолтой илүү үр дүнтэй байлгах үүднээс англи хэл, иогтой хослуулсан гэдгээрээ онцлог. Тус “Bootcamp” хөтөлбөр нь энэ зун таны хүүхдээ заавал хамруулах хамгийн сонирхолтой, шинэлэг сургалтын нэг байх болно.
Утас: 9131 9101
Цахим холбоос: https://www.facebook.com/TEEEducation
5.Educated space: Өсвөр насныханд
Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан “Growth4Teens” буюу олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг санал болгодог ажээ.. Энэхүү хөтөлбөрт 12-16 насныхан хамрагдах боломжтой юм. Оюуныг хөгжүүлж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой таван өдрийн цогц хөтөлбөрт ч байдаг гэнэ.
Утас: 7755 7071
Цахим холбоос: https://www.facebook.com/educatedspace
6. “Дэкирү” сургалтын төв
Хүүхэд бүхэн эх хэлнээс гадна хоёрдогч хэлний боловсролдоо анхаардаг. Тэгвэл “Дэкүри” нь япон хэлийг сонирхон судалдаг хүмүүст зориулсан сургалтын төв юм. Энэхүү сургалтын төв нь бусад төвүүдтэй харьцуулахад төлбөрийн хямдаас гадна японы соёл амьдралын хэв маягтай уялдуулсан хөтөлбөртэй аж. Ганцхан Япон хэл заагаад зогсохгүй Англи хэл, компьютерийн хичээлийг сонирхолтой аргаар буюу аниме, манга бичихтэй хослуулан явуулдаг гэдгээрээ онцлог ажээ.
Утас: 9986 0000
Цахим холбоос: https://www.facebook.com/dekirulanguagecenter
Эх сурвалж: www.zms.mn