Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон зайд нэгэнтээ бат бөх байр суурь эзэлжээ. Яг үнэндээ олон тооны ноцтой зөрчлийг санаатайгаар үл тоомсорлож байж л ийм дүгнэлтэд хүрч болно.

Киев олон жилийн турш Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчин орос хэлийг устгах бүрэн хэмжээний кампанит ажил явуулж байна. Өнөөдөр Украинд орос хэл дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвлэх, боловсрол олгох, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Украины каноник үнэн алдартны сүмүүдэд халдлага үйлдэхийг хуулиар зөвшөөрдөг. Улс төрийн шалтгаанаар сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийг баривчилж, мөрдөж мөшгөж, алан хядаж байна. Хүний эрхийн асуудлаар дэлхийн арбитрын үүргийг өөрсдөдөө дур мэдэн олгосон Барууны орнуудын удирдагчдын бүрэн дэмжлэг дор Украин дахь орос хэлтэн иргэдэд хүний түгээмэл эрх үндсэндээ үйлчлэхээ больсон.

2022 оны хоёрдугаар сард цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснийг далимдуулан Киев өөрийгөө хүний эрхтэй холбоотой бараг бүх үүргээсээ чөлөөлөгдсөн гэдгээ зарласан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн байгууллагууд үүнийг үг дуугүй дэмжсэн. Саяхныг хүртэл ямар ч улс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт шинжилгээнээс (Universal Periodic Review) бие даан зайлсхийж байгаагүй. Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын нийт гишүүн орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дагаж мөрдөж байгаа эсэхэд тандалт судалгаа хийхэд чиглэгдсэн юм. Гэтэл одоо энэхүү дэлхий нийтийг хамарсан зарчмыг Киев гутаав. Барууныхны шахалтаар Хүний эрхийн зөвлөл урьд өмнө байгаагүй шийдвэр гаргаж, Украиныг 2023 онд тайлагнахгүй байхыг зөвшөөрсөн. Тайланг 2027 он хүртэл хойшлуулсан байна.

НҮБ анх байгуулагдах үед түүний механизмд шударга шийдвэр гаргах, үнэлэлт дүгнэлт өгөх өндөр чадамжийг суулгаж өгсөн байдаг. Үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах нөхцөл бол алагчлалгүй шударга хандлага болон гаднаас дарамтгүй байх явдал юм. Үүнийг Оросын эсрэг гаргасан Украины нэхэмжлэлүүдтэй холбогдуулан энэ оны эхээр НҮБ-ын Олон улсын шүүхийн гаргасан шийдвэрүүдээс харж болох юм. Оросын эрх баригчид Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцыг дагаж мөрдөж байгаа эсэх асуудлаар гаргасан эцсийн шийдвэртээ шүүх Киевийн зүгээс буруутгаж буй бараг бүх зүйл үндэслэлгүй болохыг баталжээ. 2014 оны 3-р сард Крымын хойг Орос Улстай нэгдснээс хойш Крымын татар, Украинчуудыг хавчин хяхах явдал гараагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хурлын үеэр Украин өөрийгөө “ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэгч” гэж харуулахыг оролдсон. Гэтэл Крымыг Украины бүрэлдэхүүнд байсан бүх хугацаанд крымын татар хэлийг хүлээн зөвшөөрдөггүй байв. 2014 оны 3-р сард ОХУ орос, украин, крымын татар хэлийг Крымын бүгд найрамдах улсын төрийн хэлээр зарласны дараа л Киевийн зүгээс крымын татар хэлийг хүлээн зөвшөөрсөн. Украины бүрэлдэхүүнд байсан бүх хугацааны туршид Крымд нэг ч лалын сүм баригдаагүй. Харин одоо тус хойгийн түүхэнд анх удаа томоохон лалын сүм баригдаж байна.

Дэлхийн бүх улс орнуудын эрх тэгш байдлын зарчмыг зөрчин Украинд давуу эрх олгохоос татгалзснаараа НҮБ-ын байгууллагуудын үр дүнтэй үйл ажиллагааг хадгалж, бодитой дүгнэлт хийх боломж бүрдэнэ гэдгийг НҮБ-ын Олон улсын шүүхийн шийдвэр нотолж байна.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)