Б.ТУУЛ

       Өнөөдөр ОХУ-ын “Россотрудничество агентлаг”-ийн  Монгол улс дахь төлөөлөгчийн газар "Русский Дом” буюу Оросын соёл шинжлэх ухааны төвд Оросын нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөр уламжлал болгон зохион байгуулдаг "Орос хэлний өдөр"-ийг тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Улаанбаатар хот дахь “Русский Дом”-ын  захирал Валерия Кильпякова, Монгол Улсад үйл  ажиллагаа явуулдаг 600 гаруй сургалтын төвийн багш нар, ОХУ-д мэргэжил мэдлэг эзэмшсэн эрдэмтэн доктор, профессорууд оролцож,  илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

  Эх сурвалж: www.zms.mn