Ц.МЯГМАР

 

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын чухал хэсэг болох агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1175 метр, урд амын нэвтрэлт 1131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууслаа. Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын амнууд нь дэлхийн хамгийн том босоо аманд зүй ёсоор тооцогддог юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаарыг оруулах, гаргах үүргийг гүйцэтгэдэг ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгож байгаа юм. Хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлийнхээ үр дүнд энэхүү амжилтад аюулгүй хүрэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ, хамтрагч байгууллагууддаа баяр хүргэе гэж Оюу толгой ХХК-аас талархал илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)