Ц.БАЯР

 

Оюу толгойн уурхайн Босоо ам гурав, Босоо ам дөрөв болон Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажилд хамтран ажилладаг “НБИК” компанийн хамт олон Литвын Вильнюс хотноо болсон олон улсын "Барилгын түр шат угсралтын тэмцээн"-д 21 багтай өрсөлдөн, хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээнд Англи, Унгар, Польш, Швед, Болгар, Литва, Ирланд зэрэг улсын баг өрсөлдсөн юм. Шаламгай /хамгийн хурдан/ шатчины тэмцээнд багийн гишүүн Р. Бямбасүх /Өнгөрсөн жилийн MVS/ I байр, багийн гишүүн Б.Банзрагч II байр, гар барилдааны тэмцээнд багийн ахлагч Б.Халиунбаатар II байр, багийн гишүүн Б.Банзрагч III байранд шалгарлаа. Ийнхүү тэд багаараа MVP буюу шилдэг багаар шалгарч, багийн ахлагч Б.Халиунбаатар MVS буюу хамгийн үнэ цэнтэй шатчинаар шалгарсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)