Б.ТУУЛ
2014 оноос ОХУ-руу харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан Буриад улсын Улан-Үд хотноо тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болжээ. Тиймээс Улан-Үд хотноо хэд хоног ажиллаж, амрахын далимд ОХУ-ын Буриад улсын тэрүүлэх их сургуулиудаар зочилж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагаатай танилцах боломж олдсныг энд дурдах хэрэгтэй байх. Ингээд Улан-Үд хотын В.Р. Филипповын нэрэмжит Буриадын улсын хөдөө аж ахуйн их сургуулиар орж, багш оюутнуудын суралцах, хөгжих орчин, техник хэрэгсэл, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан зэрэг олон зүйлтэй танилцаж, сэтгэл өндөр ирэв.
Дээд боловсролтой мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэдэг томоохон сургуулийн хувьд дэлхийн тэргүүлэх их сургуулиудын жишгийг баримжаалан сургалт, судалгаа шинжилгээ хийх номын сан, эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнг орчин үеийн санаа шийдэл, бүтэц зохион байгуулалттайгаар шийдэж өгчээ. Номын сангийн тав тух, орчин нөхцөл, номын фонт баяжуулалт үнэхээр “хорхой” хүргэв.
Эх сурвалж: www.zms.mn