Б.ТУУЛ
Зун цагийн нээлт болсон хамгийн гоё өдөр бол жил бүрийн зургаадугаар сарын 1-д болдог "Хүүхдийн баяр". Энэ өдрийг эх үрсийн баяр гэж ярьдаг ч ээж, аав болгон хүүхдүүдээ, гэр бүлийнхээ хамгийн бяцхан ханхүү, гүнжийг баярлуулах гээд дэгжин хувцас, амтат бэлэг, баярын хөтөлбөр, сонирхолтой үйл ажиллагааг сонирхохоор бүгд Сүхбаатарын талбайг зорин ирдэг. Тиймээс хүүхдүүдийн хувьд бол энэ өдөр хамгийн аз жаргалтай, хүүхэд насандаа мартагдахааргүй дурсамж бүтээдэг сонирхолтой өдөр байдаг.
Энэ өдөр бяцхан багачуудад зориулсан сонирхолтой үйлчилгээнээс дурдвал, хүүхэлдэйн кино, үлгэрийн баатруудтай хамт зурагаа авахуулах бол 5000 төгрөг, нүүрэн дээрээ сонирхсон зурагаа зуруулах бол 5000-15000 төгрөг, сугалаа сугалах, сугалаат хонжвортой тоглоом тоглох, дартс шидэх бол 5000 төгрөг, морь илжиг унах бол 5000 төгрөг гэх мэт үнэ ханштай байлаа. Ямартай ч энэ өдөр хүүхэд бүрийн сонирхсон бүх үйлчилгээ үйлчлүүлэгч олонтой байсныг хэлэх хэрэгтэй байх. "Хүүхдийн баяр"-ын аз жаргалтай зургуудаас хуваалцъя.
Дашрамд дурдахад, "6 сарын 1"-ийг "Эх үрсийн баяр" болгох 1995 оны шийдвэрийг 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ албан ёсоор цуцалж, зөвхөн "Хүүхдийн баяр" болгосон юм. Хэрвээ та эргэлзэж байвал Хөдөлмөрийн тухай хууль дахь "Бүх нийтээр амрах өдөр"-ийн жагсаалтад "Хүүхдийн баяр" хэмээн нэрлэсэн байгааг харах боломжтой.
Эх сурвалж: www.zms.mn