Б.ТУУЛ

Энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд өмнөх жилүүдтэй  харьцуулахад "Дэлхийн Монгол хүүхдүүд" баярын арга хэмжээ зохион байгуулалт сайтай, хоол хүнсний мухлаг нь эмх цэгцтэй, худалдаа үйлчилгээ элбэг, сонирхол татсан үзэсгэлэн яармагтай өргөн дэлгэр болж байлаа. Тухайлбал,  Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулсан байв. 

 Мөн  талбайн зүүн талд буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг байршуулж, талбайн урд хэсэгт авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэнг зохион байгуулсан байлаа. 

Хүүхдийн баярт хүрэлцэн ирсэн хүмүүст бас нэгэн таалагдсан арга хэмжээ нь энэ өдөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлаж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар яаралтай тусламжийн үйлчилгээ, морьт эргүүлийн цагдаа зэрэг алба хаагчид зохицуулалт хийн үүрэг гүйцэтгэж байв. 

 Эх сурвалж: www.zms.mn