Ч.Гантулга 

Хичээл, сургууль амарч, зуны зугаатай өдрүүд эхэлж байна. Цэцэг, ногоо дэлгэрсэн энэ өдрүүдэд үеийн хүүхдүүдтэйгээ хөгжилдөн наадаж, өөрийгөө хөгжүүлэх, шинэхэн найзуудтай болох боломжийг зуны зуслангууд олгодог билээ. Тэгвэл бид тэнд энэ зун бяцхан багачуудаа хүлээж авахаар зэхэж буй 10 зуслангийн тухай товч мэдээллийг хүргэе. 

1.”Найрамдал” зуслан 

Байршил: СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын ам

Утас: 99915555

Танилцуулга: Олон Улсын болон Ази Номхон далайн орны Зуслангуудын Холбооны гишүүн, хүүхдийн үерхэл нөхөрлөлийн хотхон “Найрамдал” Төв нь та бүхний ая тухтай амрах орчныг бүрдүүлж хөгжих, оролцох эрхийг тань хангахад чиглэгдсэн хөгжлийн хөтөлбөрүүдээр үйлчилж байна. Эрхэм хүүхдүүд та бүхэн манай төвд зочилсноор үндэстэн хоорондын соёлын солилцоо хамтын ажиллагаа, харилцан нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан адал явдал, инээд баясал, мэдээллийн ертөнцөөр үе тэнгийхэнтэйгээ хамт аялах болно.

2. “Нарс” зуслан 

Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа, Баян согоотын ам 

Утас: 99096109

Танилцуулга: Олон улсын Хүүхэд хөгжлийн Нарс зуслан нь 1984 онд байгуулагдсан. Тус зуслан нь Хангайн нурууны баруун өмнөд салбар уулсад далайн түвшнээс дээш 1400 метрын өндөрт нарсан ойн дунд оршдог. Тус зусланд 6-18 насныхан амрах боломжтой бөгөөд https://narscamp.mn/ сайтад хандаж бүртгэлээ баталгаажуулах юм байна. “Нарс” зуслан нь 19 төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний ихэнх нь хүүхдүүдийн авхаалж самбаа, оюуныг хөгжүүлэх олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрүүд байдаг ажээ. 

3. “Галакси” зуслан

Байршил: БЗД-ийн Гачуурт тосгон, Баянтөхмийн ам 

Утас:91916494

Танилцуулга: Гачууртын үзэсгэлэнт байгаль дунд орших энэхүү зуслан нь Монгол Улсын шилдэг зуслангаар шалгарч байсан билээ. Энэхүү зусланд амрах хүүхдүүд энэ хугацаанд ямар нэгэн таблет, гар утас хэрэглэдэггүй байна. Зөвхөн шаардлагатай тохиолдолд бүлгийн багшаар дамжуулж гэрийнхэнтэйгээ холбогдож болдог ажээ. Хөгжилтэй хөтөлбөрөөр дүүрэн долоо хоногийн амралтаараа гар утас, таблет үзэлгүй нүд, тархиа амраацгаая, хүүхдүүд ээ 

4. “Янзага” зуслан 

Байршил: СБД-ийн Хандгайтын ам 

Утас:88205747

Танилцуулга: “Янзага” зуслангийн барилга байгууламж нь 1975 онд Эрдэнэт хотыг  байгуулж эхлэх үеэс үүдэлтэй. Тус зуслан нь нэг ээлжиндээ 100-120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай , боловсон угаалтуур, бие засах газартай, 100-120 хүүхэд хооллох  хоолны заалтай, 24 цагийн цахилгаан хангамжтай, 6*19 метрийн хэмжээтэй усан бассейн, зуслангийн усан хангамжийг хангасан гүний худагтай, хүүхдийн чөлөөт цаг өнгөрүүлэх сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, теннис, бүжгийн талбайтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

5. “Жавхлант” зуслан 

Байршил: Налайх дүүрэг, Тэрэлжийн ам 

Утас: 99117985

Танилцуулга: 1984 онд байгуулагдсан энэхүү зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж, бяцхан амрагчдаа хүлээж авсаар байна. Энэхүү зуслан нь хүүхдийн насны онцлог, хөгжилд зориулсан тусгай хөтөлбөртэй бөгөөд багаар ажиллаж сурахаас гадна хүүхэд бүхний авьяасыг нээх урлагийн олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. 

6. “Мөрөөдөл” зуслан 

Байршил: Төв аймаг, Батсүмбэр сум, Баянголын хөндий

Утас: 11-312895

Танилцуулга: "Мөрөөдөл" зуслан 2013 оноос эхлэн "Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй" гэсэн уриатайгаар хүүхэд хөгжлийн зуслан хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Тус зуслан эрүүл аюулгүй зуслангийн орчинд оролцоон дээр суурилсан үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдэд өөрийнхөө давуу тал, авьяасаа хөгжүүлэх чадвар, багаар ажиллах чадвар, бие даан амьдрах чадвар, амьдралын зөв дадал хэрэгжүүлэх чадвар, сонголт хийх, шийдвэр гаргах чадвар, өөрийгөө сорьж хязгаараа давах чадвар, асуудлыг шийдвэрлэх чадваруудын утга учир, ач холбогдлыг ойлгуулахаар зорин ажилладаг онцлогтой. 

7. “Нарлаг” зуслан

Байршил: Налайх дүүрэг, Тэрэлжийн ам 

Утас: 99083337

Танилцуулга: 1985 онд байгуулагдсан тус зуслан Тэрэлжид байдаг. Мэлхий хадны дэргэд Хүүхэн уулын аманд байрладаг. Нэг ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Нэгдүгээр ээлж нь зургаадугаар сарын 13-аас эхэлж долоо хоног үргэлжилнэ. Наймдугаар сарын 20 хүртэл есөн ээлжээр амрагчдаа хүлээж авахаар төлөвлөжээ. Тус зуслан хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон хөгжлийн хөтөлбөртэй. Бас орчин үеийн тоноглолтой диско заал, спорт танхимтай аж. 

8. “Шонхор” зуслан 

Байршил: Сэлэнгэ аймаг, Түнхэл сум

Утас: 99036028

Танилцуулга: Уг зусланд амрахаар ирсэн хүүхдүүдийг аав ээж нь дагаж ирж болно. Хүүхдүүдээ зусланд амраангаа гүүний саам ууж, ой мод, голоор зугаалж жимс, мөөг түүх боломжтой. Амарч буй хүүхдүүдийн дунд БХИС-ийн нэрэмжит цэргийн “Марш тактикийн тэмцээн” болдог. Тэмцээний ялагчид тус сургуульд элсэн суралцах эрхтэй болдог ажээ. Хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй, англи хэлний сургалттай уг зуслан Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд буюу нийслэлээс 115 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээж авдаг ажээ.

9. “Цагаан нуга” зуслан

Байршил: Батсүмбэр, Сөгнөгөрийн ам 

Утас: 99163201

Танилцуулга: “Ойдов” хөгжил сангийн дэргэдэх уг зуслан Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Сөгнөгөрийн голын хөвөөнд байдаг. Амрахаар ирсэн хүүхдүүддээ эрүүл чийрэг бие бялдартай байхад зориулсан тусгай хөтөлбөр зохиожээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлтээр хичээллэхээс гадна өглөө бүр фитнесийн зааланд цагаа өнгөрөөх боломжтой. Бүлгийн багшаар нь СУИС-ийн соёл урлагийн удирдлагын ангийн оюутнууд ажилладаг. 

10. “Цоглог” зуслан 

Байршил: Батсүмбэрт байрладаг

Утас: 88008870

Танилцуулга: Англи хэлний ярианы дадлага олгох сургалттай. Англи багштай учраас хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Бас фото болон киноны хичээлд суралцах юм байна. Амрах хугацаандаа усанд сэлэлт, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэх боломжтой. Нэг ээлжиндээ арав хоног амрах бөгөөд бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагдах ажээ. Байгалийн үзэсгэлэнт Хараа голын эрэг дээр буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 290 дүгээр өртөөнд байрладаг

Эх сурвалж: www.zms.mn