2024 оны 5 дугаар сарын 14
ХУД 23-р хороо. Нүхтийн амны гадна цэвэр, бохир усны шугам, сүлжээ, усан сан,насосны станц барих тендер
Дугаар: 2024-01
Нүхтийн хөршүүд – Амины сууц өмчлөгчдын холбоо (НҮТББ) эрх бүхий тендерт оролцогчдоос ХУД 23-р хороо, Нүхтийн амны гадна цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц барих ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл материалыг 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Нэг жилийн 1 тэрбум төгрөгөөс багагүй байх
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 1 тэрбумаас багагүй байх
3. Санхүүгийн сүүлийн 3 жилийн тайлан ирүүлэх
4. Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3 тэрбум төгрөгөөс багагүй байх
5. Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байх Тендерийн хамт 20,000,000 (хорин сая) төгрөгийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2024 оны 5 дугаар сарын 28 өдрийн 11 цаг 30 минутад Нүхтийн СӨХ-ийн байранд хүлээн авч тэр өдрийн 12 цагт нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Нүхтийн СӨХ-ийн байр, УЗ-ийн дарга Д.Мөнхбат утас: 90100000
Гүйцэтгэх захирал: Г.Энхтайван утас: 88097162