Б.ТУУЛ

      Халхын голын дайнд Монгол Оросын дайчид ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойг энэ онд Орос, Монголын ард түмэн ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Ойд зориулан  Монгол-Оросын хамтарсан экспедици, хайгуулын баг Халхын голын дайн өрнөсөн газарт ажиллаад иржээ. 

Улаанбаатар хот дахь Русский Дом буюу РЦНК-д энэ талаарх мэдээллээ өнөөдөр  холбогдох албаны хүмүүс тайлагнасан юм. ОХУ-аас ирсэн экспедици, хайгуулын багийнхан энэ удаа Монгол Улсын Дорнод нутагт Халх голын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн цэрэг эрсийн шарилыг эрэн хайх, шилжүүлэн нутаглуулж,  дурсгалыг нь мөнхжүүлэхэд чиглэсэн гэдгийг хэлж байлаа. Хайгуулын багийнхан  энэ удаа Халхголын нутагт “Ремизовын өндөрлөг”-т тавдугаар сарын 16-23-ныг хүртэл ажиллаад иржээ. "Энэ удаа бид хайгуул, малтлаг судалгааны үр дүнд  Орос зөвлөлтийн Улаан армийн 27 цэрэг эрийн шарилыг олсон. Эдгээр шарилын дөрөв нь нэртэйгээ олдсон бөгөөд нэр нь тодорхой баатрууд байсан" гэдгийг тус кспедицийн дарга Орлов Александр Борисович хэлэв. 

Эх сурвалж: www.zms.mn