Улсын бага хурлын тэргүүлэгчид 1928 оны тавдугаар сарын 25-ны өдөр 52 дугаар тогтоол баталж, Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийг байгуулж байжээ. Энэ өдрөөс хойш Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүссэн байгуулагдсан хэмээн үздэг. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос НЗДТГ-тай хамтран 12 дахь жилдээ “Өмгөөлөгч -Танд тусалъя” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Л.НОМИНГЭРЭЛ